Ажилгүйдлийг багасгах, ажил зуучлалын үйл явцыг хялбаршуулах зорилгоор аж ахуйн нэгж байгууллагын ажиллах хүчний хэрэгцээ захиалга, ажил хайж буй ажиллах хүчний нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх, ажил хайгч ажил олгогч нарыг зуучлан туслах, ажлын зууч агентлагуудын нэгдсэн мэдээллийн санг бий болгох зорилготойгоор иж бүрэн автоматжуулсан систем Bjobs.mn ажиллаж эхэллээ.
Ажил олгогчдод зориулсан үйлчилгээ
Bjobs.mn-ийн гишүүн байгууллагад зориулсан багц үйлчилгээ
Та манай гишүүн болсноор байнга ажилтан хайж сонин, радиогоор зарлуулж цаг зав мөнгөө дэмий үрэхгүйгээр хүссэн үедээ сонтрхсон ажилтнаа олж авах боломжтой юм.
Өөрийн компанийн бизнес мэдээллийн санг үүсгэх боломжтой
BD.MN бизнес сайт дээр өөрийн компанийн мэдээллээ оруулах, компаниа сурталчилах давхар боломж нээгдэнэ.
Жилд 20 ажлын байр зарлах, ажилтан хайж олох боломжтой
Та хүссэн үедээ ажлын байр зарлах, ажилтан хайх боломжтой юм. Хэрэв таны ажлын байр зарлах 20-иос дээш болвол та 1 ажлын бай тутамд 15 000 төгрөгийн нэмэлт төлбөрөө төлөн үйлчилгээгээ бүрэн авах болно.
Хэрэгцээтэй үедээ мэдээллийн баазаас ажилтаны анкет шүүж харах боломжтой
Манай мэдээллийн баазаас сонирхож буй мэргэжлийн ажилтныг хайж олох боломжтой.
Анкетийг нөөцөнд байршуулах
Шаардлагатай тохиолдолд таны зарын дагуу бүртгэгдсэн анкетуудыг мэдээллийн санруу оруулахгүйгээр зөвхөн таны мэдэлд ажлын 10 хоног байлгана.
Сэрүүлэг
Шинээр ирж буй анкетийн статистик мэдээлэл болон Хөдөлмөрийн зах зээл дээрх шинэ мэдээллүүдийг байнга и-мэйлээр сэрүүлэг тавих боломжтой.
Үнийн санал
| Үйлчилгээ |
Хагас жилээр |
Бүтэн жилээр |
| Өөрийн компанийн бизнес мэдээллийн санг үүсгэх |
+ |
+ |
| Жилд тодорхой тооны ажлын байр зарлах, ажилтан хайж олох боломжтой |
10 ажлын байр |
20 ажлын байр |
| Хэрэгцээтэй үедээ мэдээллийн баазаас ажилтаны анкет шүүж харах |
+ |
+ |
| Шаардлагатай тохиолдолд ажлын 10 хоног ажил хүсэгчийн анкетийг нөөцөнд байршуулах |
+ |
+ |
| Шинээр ирж буй анкетын мэдээлэл болон Хөдөлмөрийн зах зээл дээрх шинэ мэдээллүүдийг байнга и-мэйлээр сэрүүлэг тавих |
+ |
+ |
| Компанийн лого-г сайт дээр байршуулах |
+ |
+ |
| Сургалт, мэдээлэл, зөвлөгөө |
+ |
+ |
| Үйлчилгээний хөлс |
180 000 төг. |
300 000 төг. |
| Хөнгөлөлт |
30% |
40% |
| Үйлчилгээний хөлс |
126 000 төг. |
180 000 төг. |
Ажил хайгчдад зориулсан үйлчилгээ
Bjobs.mn-ээс ажил хайгч нарт зориулсан үйлчилгээ
Ажил хайж байгаа болон ажил байнга эрэлхийлж буй хүмүүсд энэхүү үйлчилгээг санал болгож байна.
Анкетийг бүртгүүлэх
Анкетийг онлайнаар үнэгүй бүртгэж нэгдсэн мэдээллийн санд оруулан ажилтан хайж буй компаниудад санал болгоно.
Интернет ашиглах боломжгүй хүмүүс хэрхэн бүртгүүлэх вэ?
Манай ажлын байран дээр биеэр ирж бүртгүүлэх боломжтой бөгөөд 1000 төгрөгний хураамж төлнө.
Зарын дагуу бүртгүүлэх
Манай сайт дээр тавигдсан аль зар дээр та өөрийн анкетаа үнэгүй илгээх боломжтой.
Ажилд зуучлуулах
Хэрэв та манай үйлчилгээг хүлээн зөвшөөрч анкетаа илгээж, бид таны сонирхсон ажилд тань оруулахад тусласан бол та бидэнд үйлчилгээний хураамж болох 30000 төгрөгийг төлөх үүргийг хүлээх юм.
Онлайн шалгалт өгөх
Ажилд орохыг хүсэгч хүмүүсээс цаг хэмнэх зорилгоор онлайнаар үнэгүй шалгалт авах боломжтой бөгөөд харин шалгалт өгөгч үнэн зөв, шударгаар шалгалтаа өгсөн байх шаардлагатай юм.
Зөвлөгөө авах
Хэрэв танд ажил хайх болон сонгон шалгаруулалтанд ороход зөвлөгөө шаардлагатай бол бид 1 цагийн 1000 төгрөгийн хөлстэйгээр зөвлөгөө өгөх боломжтой юм.
Сургалт
Бид танд төрөл бүрийн анхан шатны болон давтан сургалтанд зуучлан туслахаас гадна мэргэжлийн багш сургагч нар сонирхсон сэдвээр байнга сургалт зохион байгуулж байна. Сургалтын хэлбэр нь онлайн болон танхимын зарчмаар явагдах юм.
Гэрээт ажил
Ажилтай боловч нэмэлт орлого олох сонирхол бүхий хүмүүсд зориулан бид ажлын бус цагаар гэрээр хийж болох төрөл бүрийн ажлуудыг бид зуучлан тусална.
Үнийн санал
| Үйлчилгээ |
Төлбөр |
| Анкетийг online-аар бүртгүүлэх |
Үнэгүй |
| Биечилж анкетаа бүртгүүлэх |
1000 төг. |
| Зарын дагуу бүртгүүлэх |
Үнэгүй |
| Ажилд зуучлуулах |
Ажилд орсноос 2 сарын дотор 30 000 төгрөг |
| Онлайнаар шалгалт өгөх |
Үнэгүй |
| Зөвлөгөө авах |
1 цагийн 1000 төгрөг |
| Сургалтанд хамрагдах |
Тухайн сургалтаас хамаарна |
Ажил зуучлагчдад зориулсан үйлчилгээ
Bjobs.mn нь хөдөлмөр зуучлалын компаниудад зориулан дараахи үйлчилгээг санал болгож байна.
Зуучлагч компанид бүртгэгдсэн анкетуудыг оруулах
Та өөрийн компанид бүртгүүлсэн ажил хайгч нарын анкетийг нэгдсэн мэдээллийн санд төвлөрүүлэн оруулах бөгөөд таны анкетуудыг манай үйлчлүүлэгч ажилтан хайж буй компаниуд сонирхох боломжтой юм. Мөн та манай дээр ирсэн зарын дагуу анкет илгээх боломжтой. Холбоо барих мэдээлэл нь зөвхөн зуучлагч компанийн мэдээлэл харагдах боломжтой.
Компаний танилцуулга оруулах
Та өөрийн байгууллагаа сурталчилах боломжтой:
Ажлын зар оруулах боломжтой
Өөрийн үйлчлүүлэгч компаниудын ажлын зарыг оруулан анкет бүрдүүлэх боломжтой.
Үнийн санал
| Үйлчилгээ |
Хагас жилээр |
Бүтэн жилээр |
| Өөрийн бүртгэлтэй анкетуудаа мэдээллийн санд оруулах боломжтой |
+ |
+ |
| Компаний танилцуулгаа оруулах боломжтой |
+ |
+ |
| Холбоо барих мэдээлэл нь зөвхөн зуучлагч компанийн мэдээлэл харагдах боломжтой |
+ |
+ |
| Ажлын зар оруулах |
50 ажлын байр зарлах эрхтэй |
100 ажлын байр зарлах эрхтэй |
| Үйлчилгээний төлбөр |
480 000 төг. |
800 000 төг. |
| Хөнгөлөлт |
30% |
40% |
| Төлбөр |
336 000 төг. |
480 000 төг. |
Сургалтын төв, сургагч багш нарт зориулсан үйлчилгээ
Сургалтын төвүүд болон сургагч багш нарын багуудыг энэхүү үйлчилгээндээ урьж байна. Сургалтын зорилго нь мэргэшил, мэдлэг олгох, анхан шатны болон давтан сургалтууд байх бөгөөд танхимын болон зайны сургалт байж болно.
Үйлчилгээний нөхцөл:
Сургалтын зар оруулах
Сургалтынхаа зарыг та онлайнаар шууд оруулах бөгөөд бид зарын дагуу суралцагч бүртгэж өгөх үйлчилгээ юм.
Сургалт зохион байгуулах
Сургагч багш нартай хамтран төрөл бүрийн сургалтуудыг зохион байгуулна. Үүнд танхимын болон зайны сургалтууд байж болно. Сэдэв чөлөөтэй хэрэглэгчийн сонирхол, захиалгад тулгуурлан боловсруулна.
Үнийн санал
| Үйлчилгээ |
Төлбөр |
| Сургалтын зарыг 1 сарын турш гаргах, Сургалтын бүртгэл хийх |
Бүртгэлийн үнийн дүнгийн 10% |
| Сургалт зохион байгуулах |
Харилцан тохиролцоно |